In order to ensure the highest quality of our services, we use small files called cookies. When using our website, the cookie files are downloaded onto your device. You can change the settings of your browser at any time. In addition, your use of our website is tantamount to your consent to the processing of your personal data provided by electronic means.
Back

Консулын хэлтэс

БЭЭЖИН ДЭХ БНПУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС

COVID-19 халдварын тархалтыг таслан зогсоох зорилгоор Европын Холбооны орнууд руу зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж байгаатай холбогдуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улс дахь Бүгд Найрамдах Польш Улсын Консулын газрууд болон визний мэдүүлэг хүлээн авах төвүүдээс виз олгох үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож байна.

Дараах ангиллын виз мэдүүлэгчдэд зорчих болон виз мэдүүлэх хязгаарлалт хамаарахгүй:

  • Европын Холбооны иргэдийн гэр бүлийн гишүүд, түүн дотор Их Британи Улсын иргэд, мөн Шенгений бүсийн орнуудын иргэд,
  • Эрүүл мэндийн салбарын ажилтнууд, эрүүл мэндийн эрдэм шинжилгээ, судалгааны ажилтнууд, ахмад настны халамж-асрамжийн  үйлчилгээний ажилтнууд,
  • Хилийн албаны ажилтнууд,
  • Улс хоорондын ачаа тээврийн жолооч болон шаардлагатай тээвэрлэлт хийж буй бусад тээврийн жолооч нар,
  • Дипломат төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллагын ажилтнууд, цэргийн албан хаагчид, чиг үүргийнхээ хүрээнд үүрэг гүйцэтгэж буй хүмүүнлэгийн тусламжийн ажилтнууд, 
  • Дамжин өнгөрөх зорчигчид, түүн дотор консулын туслалцаа аван эх орондоо буцаж буй иргэд,
  • Гэр бүлийн хүндэтгэн үзэх шалтгаанаар зорчиж буй иргэд,
  • Олон улсын хамгаалалт шаардлагатай иргэд, мөн хүмүүнлэгийн бусад хамгаалалт шаардлагатай иргэд.

БНХАУ (Хонг Конг-оос бусад) – д виз мэдүүлэх иргэдэд зориулсан мэдээлэл

Виз мэдүүлэх, визний талаар мэдээлэл авах зорилгоор VFS Global: 86-10-65069280 утсаар, e-mail: infopek.plcn@vfshelpline.com хаягаар хандана уу. 

 


Консулын тойргийн хамаарах бүс нутаг:

Бээжин дэх Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн консулын тойрогт Хонг Конг, Кантон, Шанхай дахь БНПУ-ын Ерөнхий Консулын газрын хамаарах бүс нутаг, мужуудаас бусад буюу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дараах муж, автономит бүс нутаг болон мужийн зэрэглэлтэй хотууд хамаарна. Үүнд: Бээжин, Тяньжинь, Ганьсу, Хөбэй, Хармөрөн, Хөнань, Хүбэй, Хүнань, Жянши, Гирин, Ляонин, Өвөр Монгол, Ниншя, Хөхнуур, Шэньси, Шаньдун, Шаньси, Төвд, Шиньжян. Бээжин дэх Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн консулын тойрогт мөн Монгол улс хамаарна.

 

 

Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд байгуулсан визийн асуудлаар харилцан төлөөлөн ажиллах тухай хэлэлцээр.

 

Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд Праг хотноо 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан визийн асуудлаар харилцан төлөөлөн ажиллах тухай хэлэлцээр нь 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байгааг Бээжин дэх Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайдын яам мэдэгдэж байна. Хэлэлцээрийн дагуу Бүгд Найрамдах Чех Улс нь Бүгд Найрамдах Польш Улсыг төлөөлөх бөгөөд Улаанбаатар дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яаманд визийн мэдүүлэг хүлээн авах болон хянан шийдвэрлэх болно. Монгол Улсад визийн асуудлаар төлөөлөн ажиллах хэлэлцээрт Польш Улсын засаг захиргааны байгууллагуудын зөвшөөрлийг үндэслэн олгодог ажил хөдөлмөр эрхлэх, суралцах болон бусад үйл ажиллагаа явуулах зорилгоор зорчих виз хамаарахгүй болно.    

 

Улаанбаатар дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамтай холбоо барих:

Хаяг: Олимпийн гудамж 12, Улаанбаатар хот, Монгол Улс

Шуудангийн хаяг: Ш/х – 665, Улаанбаатар хот, Монгол Улс

Харилцах утас: +976 11 311053 эсвэл  +976 11 321886

Факсын дугаар: +976 11 323791

Цахим хаяг: consular_ulaanbaatar@embassy.mzv.cz

http://www.mzv.cz/Ulaanbaatar

 

Бээжин дэх БНПУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтэст виз, паспорт болон хууль эрх зүйн асуудлаар уулзах цагийг

http://www.e-konsulat.gov.pl/  хаягаар орон бүртгүүлж авна уу.

 

Консулын хэлтсийн ажиллах цагийн хуваарь: 

Даваа – Баасан 08.30 – 16.30

Бямба, Ням гаригуудад мөн Польш улсын болон Хятад улсын бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдээр Консулын хэлтэс ажиллахгүй болно.

 

Иргэдийг хүлээн авах цагийн хуваарь:

 

Визийн асуудал

Лхагва            10.00 – 11.30

Хууль эрх зүйн асуудал

Даваа, Лхагва, Баасан          10.00 – 11.00

Паспортын асуудал

Мягмар          13.30 – 15.30              Пүрэв              13.30 – 15.30

Бичиг баримт олгох цагийн хуваарь:

Даваа, Лхагва, Баасан          14.00 – 15.00

Бичиг баримт олгох цагийн хуваарь:

Даваа, Лхагва, Баасан          14.00 – 15.00

Бичиг баримтаа буцаан авахдаа бүртгүүлж цаг авах шаардлагагүй болно.

Консулын хэлтсийн хаяг:

1, Ritan Lu, Jianguomenwai, 100600 Beijing, P.R. of China

Утас: +86 10 65321235 ext. 104, 103

Факс: +86 10 65323567

И-мейл: pekin.amb.wk@msz.gov.pl

Консулын үй ажиллагааны талаарх мэдээллийг www.pekin.msz.gov.pl хаягаар орон Консулын мэдээлэл хэсгээс авна уу.