In order to ensure the highest quality of our services, we use small files called cookies. When using our website, the cookie files are downloaded onto your device. You can change the settings of your browser at any time. In addition, your use of our website is tantamount to your consent to the processing of your personal data provided by electronic means.
Back

Визийн талаарх мэдээлэл

Виз мэдүүлэх тухай Европын Холбооны Визийн журмын 23-р зүйлийн 1-д заасны дагуу визийн мэдүүлгийг хуанлийн 15 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

Визийн мэдүүлэг хянан шийдвэрлэх хугацааны аль ч үе шатанд Консул виз хүсэгч иргэнээс нэмэлт бичиг баримт шаардах болон ярилцлага авах эрхтэй болно.

Виз мэдүүлэх хуудсыг латин үсгээр, бичгийн машин, компьютерээр шивж бөглөх бөгөөд гараар бөглөх тохиолдолд дармал үсгээр, тод гаргацтай, засваргүй, алдаагүй бичнэ. Визний мэдүүлэгт өгөгдсөн мэдээллүүд паспорт дээрх мэдээлэлтэй тохирч байх ёстой.  

Виз мэдүүлэх хуудсанд агуулагдсан бүх асуултуудад хариулах шаардлагатай ба виз мэдүүлэгчид хамааралгүй асуултад зохих хэсэгт нь чагт тавьж хариулна.

Виз мэдүүлэхэд шаардлагын дагуу бичиг баримтуудыг бүрдүүлээгүй, виз мэдүүлэх хуудсыг алдаатай, дутуу бөглөсөн, мөн засварласан, балласан тохиолдолд визний мэдүүлгийг хүлээж авахгүй болно.

Виз мэдүүлэгчийн гадаад паспорт дараахи шаардлагуудыг хангасан байна. Үүнд: Польш улсад зорчих хугацаанаас хойш хамгийн багадаа 3 сар хүчинтэй байх; сүүлийн 10 жилийн дотор олгосон байх. Богино хугацаанд хүчинтэй гадаад паспортыг хүлээж авахгүй болно.

Гадаадын иргэн визний хүчинтэй хугацаа, зорчих хоногийн тоо дуусгавар болохоос өмнө Бүгд Найрамдах Польш Улсын нутаг дэвсгэрээс гарах үүрэг хүлээнэ.

 

 

{"register":{"columns":[]}}