In order to ensure the highest quality of our services, we use small files called cookies. When using our website, the cookie files are downloaded onto your device. You can change the settings of your browser at any time. In addition, your use of our website is tantamount to your consent to the processing of your personal data provided by electronic means.
Back

Е-консулат

E-KONSULAT БУЮУ ВИЗ МЭДҮҮЛЭХ ЦАХИМ БҮРТГЭЛ

E-KONSULAT виз мэдүүлэх цахим бүртгэлийн системийг ашиглах зааварчилгаа.

Та Polska w Chinach веб хуудсаар орно уу.  

Виз мэдүүлэхэд бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтын жагсаалттай танилцана уу.

Бичиг баримтаа бүрдүүлсэний дараа www.e-konsulat.gov.pl веб хуудсаар орно уу.  

Баруун дээд буланд байрлах хэл сонгох хэсгээс та хэлээ сонгоно уу.

Зүүн талд байрлах Menu хэсгээс „Wiza Schengen - zarejestruj formularz” эсвэл „Wiza krajowa - zarejestruj formularz” аль нэгийг сонгоно уу.

Виз мэдүүлэх цагийг сонгох нүүр гарч ирнэ.

Виз мэдүүлэх цагийг сонгосны дараа виз мэдүүлэх хуудас автоматаар нээгдэнэ.

Виз мэдүүлэх хуудсыг та 60 минутанд багтаж бөглөх ёстой.  

Дэс дарааллаар нь асуултуудад хариулна уу.

Дутуу болон буруу бөглөсөн тохиолдолд тухайн хэсэгт алдаа зааж улаан өнгөөр тодорч харагддаг. Алдаатай виз мэдүүлэх хуудсыг систем бүртгэж авдаггүй болно.

Виз мэдүүлэх хуудсыг бүрэн бөглөсний дараа бүртгэлийг баталгаажуулан “Dalej” буюу “үргэлжлүүлэх” товчлуурыг дарна уу. 

Та оруулсан мэдээллээ дахин нягталж шалгаад засвар оруулах шаардлага гарвал “Popraw” буюу “засварлах” товчлуурыг дарна уу. Хэрвээ таны оруулсан мэдээлэл зөв, бүрэн гүйцэд бол “ Wydrukuj” буюу “ принтлэх” товчлуурыг дарна уу. 

Бүртгэл амжилттай хийгдсэн мэдээлэл бүхий бүртгэлийн дугаартай нүүр гарч ирэхэд “Pobierz” буюу “ Татаж авах” товчлуурыг дарна уу. 

PDF файл бүхий визний маягтыг хадгалж авсаны дараа принтэлж гарган бусад бичиг баримтын хамт мэдүүлнэ. Принтэлсэн визний маягтын хамгийн сүүлийн хуудсан дээр өгөдсөн цагт та  Консулын хэлтэст ирж виз мэдүүлнэ.    

{"register":{"columns":[]}}