In order to ensure the highest quality of our services, we use small files called cookies. When using our website, the cookie files are downloaded onto your device. You can change the settings of your browser at any time. In addition, your use of our website is tantamount to your consent to the processing of your personal data provided by electronic means.
Back

D ангиллын үндэсний виз мэдүүлэгчдийн аяллын даатгал – Хятад Улс, Монгол Улс

2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Гадаадын иргэдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсанаар D ангиллын үндэсний виз хүсэгч иргэд шинэ шаардлагын дагуу аяллын даатгал мэдүүлнэ.

...

2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Гадаадын иргэдийн тухай хуулийн 25-ын 1-р зүйлийн 2-т , 1b-д заасан нөхцөлүүдийг хангасан даатгалын компани болон даатгалын үйлчилгээний тухай Гадаад хэргийн яамны мэдээлэл бүхий Хятад Улс болон бусад улс орнуудын хүлээн зөвшөөрөгдсөн даатгалын жагсаалтыг дараах цахим хуудаснаас үзнэ үү. 

https://www.gov.pl/web/diplomacy/visas (EN), https://www.gov.pl/web/dyplomacja/wizy (PL).

D ангиллын үндэсний виз мэдүүлэхэд шаардагдах аяллын бүх даатгал дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:

1. 24 цагийн яаралтай тусламжийн төвийн үйлчилгээгээр хангасан байх, 
2. 30 000 еврогоос доошгүй хамгаалалттай байх,
3. Польш Улсад байхаар төлөвлөж буй бүх хугацаанд/визний хугаанд (1 хүртэлх жил) хүчинтэй байх,
4. Эрүүл мэндийн шалтгаанаар, эмнэлгийн яаралтай тусламж авах, эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлага гарч эх орондоо буцах эсвэл нас барсан тохиолдолд зэрэг Польш Улсад байх хугацаанд гарч болзошгүй бүхий л зардлыг нөхөн төлөх даатгал байна.

D ангиллын үндэсний виз мэдүүлэгчийн мэдүүлж буй даатгалыг хүлээн зөвшөөрөхөд Польш Улс болон Европын Холбооны бусад гишүүн орнууд,  Европын чөлөөт худалдааны холбоо (EFTA)-ны гишүүн орнуудад өөрийн төлөөлөгчийн газар, салбаргүй даатгалын компаниуд нь нэмэлтээр дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд: 

5. Аудитын дүгнэлтээ хэвлэн нийтэлдэг байх,  
6. Олон улсын нэр хүндтэй аудитын байгууллагаар аудитаа хийлгэсэн байх, 
7. Бүгд Найрамдах Польш Улсын нутаг дэвсгэрт эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдээс гаргасан даатгуулагчтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангах бодит боломжтой болох нь аудитын дүгнэлтээр тодорхойлогдсон байх, 
8. Даатгалын компани нь даатгалын хураамжны орлогын дүнгийн талаарх мэдээллээ хамгийн багадаа 6 сар тутамд нэг удаа хэвлэн нийтэлдэг байх,   
9. Даатгалын компани нь тухайн даатгалын төрлийн хүрээнд олгосон нөхөн төлбөрийн дүнгийн талаарх мэдээллээ хамгийн багадаа 6 сар тутамд нэг удаа хэвлэн нийтэлдэг байх.   

Хэрвээ даатгагч нь Польш Улс болон Европын Холбооны бусад гишүүн орнууд,  Европын чөлөөт худалдааны холбоо (EFTA)-ны гишүүн орнуудад өөрийн төлөөлөгчийн газар, салбартай бол дээр дурьдсан зөвхөн 1-4 хүртэлх шаардлагыг хангасан байна.

Хэрвээ даатгагч нь Хятад Улс эсвэл Монгол Улсад байршилтай бол дээр дурьдсан 1-9 хүртэлх шаардлагыг хангасан байна. Хэрвээ та дээрх бүх шаардлагыг хангаагүй аяллын даатгалын баримт мэдүүлсэн бол танд виз олгохоос татгалзах үндэслэл болох боломжтой.    

Хэрвээ та өөрийн худалдан авсан даатгалаа дээрх шаардлагуудыг хангаж байгаа эсэхэд эргэлзэж байгаа бол Польш Улс болон Европын Холбооны бусад гишүүн орнууд,  Европын чөлөөт худалдааны холбоо (EFTA)-ны гишүүн орнуудад өөрийн төлөөлөгчийн газар, салбартай даатгалын компаний даатгалыг худалдан авна уу. 

Гадаадад зорчигчдын ихэнх даатгалыг цахимаар худалдаж авч болдог ба ямар даатгал худалдан авах нь виз мэдүүлэгчийн өөрийн сонголт юм.

{"register":{"columns":[]}}